Гэрийн нөхцөлд нүүрний пигмент толбыг арилгах 10 арга

Пигментийн толбо гарах шалтгаан нь ямар ч байж болно: хэт ягаан туяа, насны өөрчлөлт, элэг, бөөрний архаг өвчлөл, батганы үлдэц, жирэмслэлт, арьсны өвчлөл (экзем, дерматит), амин дэмийн дутагдал, ходоод гэдэсний өвчлөл гэх мэт.

Тиймээс та хар толбоноос салахыг хүсч байвал энэ нь тийм ч амаргүй байж болох юм. Энэ талаар мэргэжилтнүүдийн зөвлөгөөг танд хүргэе.

1. Улаан сонгино түрхэх

Улаан сонгино нь цайруулагч бодисыг агуулдаг ба илүүдэл пигментац үүсгэдэг эсийг идэвхгүй болгодог болохыг судалгаагаар тогтоосон байна. Тиймээс сонгино нь нүүрэн дээрх хар толбыг багасгахад гэрийн нөхцөлд хэрэглэж болох үр дүнтэй арга юм.

Үүнийг хэрэглэхдээ:

  1. Улаан сонгиноо шоо маягаар боломжоороо жижиглэнэ
  2. Жижиглэсэн сонгиноо цайны уутандаа хийнэ
  3. Пигмент толботой газраа ууттай сонгиноороо түрхэнэ. Ингээд сонгины шүүсээ түрхээд 10 минут болсны дараа нүүрээ угаагаарай.

2. Тараг, сүү түрхэх

Эрдэмтэд сүүн хүчилд агуулагдах бактериууд арьсыг гүн цэвэрлэж, тэр дундаа пигментийн толбыг аилгахад үр дүнтэй байдаг тул тусгай маскнаас илүү сүү, тараг хэрэглэхийг зөвлөдөг.

Үүнийг хэрэглэхдээ:

  1. Нүүрнийхээ пигменттэй хэсэгт шууд хэрэглэх боломжтой. Хэрэв сүү хэрэглэх бол хөвөнд шингээгээд пигмент толботой хэсэгт түрхээд хэдэн минут байлгаад нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
  2. Үүний дараа чийгшүүлэгч тос түрхээрэй. Өдөрт 2 удаа хэрэглэвэл илүү үр дүнтэй.

3. Ялам навч түрхэх

Ялам навч, түүний ханд нь пегмент толбыг арилгахад бас үр дүнтэй гэнэ. Үүнийг хэрэглэхдээ яламны навчаа норгоод пигмент толботой хэсэг дээрээ өдөр болгон тавих хэрэгтэй. Үр дүн нь тэр дороо гарахгүй ч тууштай өдөр болгон хэрэглэвэл аажмаар багасдаг.

4. Зуун наст түрхэх

Энэ гайхалтай ургамал нь эрүүл мэндэд маш сайн ба түүний найрлагад агуулагдах alion нь арьсыг чийгшүүлэх, сэргээх, түлэнхий шархыг эдгээх болон пигментийн толбоноос хамгаалдаг.

Зуун настын тос эсвэл гелийг өдөр бүр арьсандаа түрхээрэй. Үр дүн нь таныг гайхшруулах болно.

5. Алины цуу түрхэх

Эрдэмтэд үүнийг пигментийн толбыг арилгахад сайн гэж үздэг байна. Гэхдээ арьсны харшилтай бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

Хэрэглэх заавар:

  1. Алимны цуу болон цэвэр усаа ижил хэмжээтэйгээр хийж хольно
  2. Хар толботой хэсэг дээрээ түрхээд 2-3 мин байлгана.
  3. Үүний дараагаар бүлээн усаар угаана
  4. Өдөрт 2 удаа хэрэглээрэй

6. SPF 30-аас дээш нарнаас хамгаалах тос түрхэх

Энэ арга нь таниас цаг хугацаа шаардана. Нарны тосыг хэрэглэснээр 6 – 12 сарын дараа үр дүн нь гарна.

Анхаарах зүйл:

  1. Өдөр бүр хэрэглэхээ мартаж болохгүй.
  2. SPF 30 ба түүнээс дээш нарнаас хамгаалах тосыг хэрэглээрэй

7. Ретиноид агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх

Ретиноид нь батга, пигмент толботой арьсыг эмчлэхэд чухал үүрэгтэй. Хэрэв та хуурай, эмзэг арьстай бол retinol-ыг энгийн чийгшүүлэгчтэй хамт хэрэглээрэй. 2 – 3н долоо хонгийн турш өдөр бүр хэрэглэснээр үр дүн гарна.

8. Дотроо мөнгөн ус(mercury) агуулсан арьс цайруулагч бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалз

Та өөртөө хир анхаарал тавьдаг вэ? Ихэнх арьс цайруулах бүтээгдэхүүний найрлагад мөнгөн ус агуулагдаж байдаг. Хэрвээ таны авч буй гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад мөнгөн ус(mercury) байвал эртхэн татгалзаарай. Учир нь ийм найрлагатай бүтээгдэхүүн таны арьсыг гэмтээдэг. Таны арьс пигмент толботой болж байгаагийн шалтгаан ч байж мэднэ шүү.

9. Витамин С-ээр баялаг хоол хүнс хэрэглэх

Арьс судлалын мэргэжилтнүүд пигмент толбоноос салахыг хүсвэл маск, тос түрхэхээс илүүтэйгээр идэж буй зүйлдээ анхаарал хандуулахыг зөвлөж байна. Витамин C нь арьс цайруулах үйлчилгээгээрээ дээгүүр ордог байна. Хэрвээ та хар толбоо хурдан хугацаанд цайруулахыг хүсэж байвал ийм төрлийн хоол хүнсийг ихээр хэрэглээрэй. Жишээ нь дарсан байцаа гэх мэт.

10. Хоол идсэний дараа АМЛА уух

Эмч нарын хувьд хоол идсэнээс 30 – 40 минутын дараа өдөрт 2 удаа АМЛА уухыг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!