Алдарт Rambo хочит жүжигчин Sylvester stallone болон түүний охид

Сильвестр Сталлоне (Sylvester Stallone) бол тулаант киноны дэлхийд алдаршсан од төдийгүй гурван сайхан охины аав билээ. Түүний үзэсгэлэнт охидын хэн нь илүү царайлаг вэ гэдгийг ялгаж салгахад их хэцүү. 75 настай аав нь охидтойгоо цуг авахуулсан зургаа “Instagram” дээрээ нийтэлж олонд гайхуулах их л дуртай бололтой. Магадгүй хэдэн жилийн дараа тэд Холливудын доргиож ч болох юм. 

Сильвестр Сталлоне энэ сельфины дор “өөрийнхөө утсыг эргүүлж авах гэж байх үед” хэмээн бичжээ. Камерын өмнө байх гэдэг хүсэл нь удам дамждаг бололтой.

Энэ зурагт аав нь “гурван сарнай, нэг хогийн ургамал” гэсэн нэр хайрласан байна. Хогийн ургамлын тухайд эргэлзээтэй бол харин сарнай цэцгийн тухайд ямар ч маргаан алга.

Сталлонегийн том охин 23 настай София нь алдартай жүжигчин бүсгүй Женнифер Флавины охин юм. Одоо тэрээр өмнөд Калифорнийн Их сургуулийн оюутан төдийгүй сургуулийнхаа «Дельта Гамма» хэмээх эмэгтэйчүүдийн клубын гишүүн гэнэ. Энэ бүсгүй 2012 онд зүрхний мэс засал хийлгэснээс хойш хэвлэл мэдээллээс хол хөндий байхыг хичээдэг болсон юм.

Бага охин нь 17 настай Скарлет. Тэрээр эгч нартайгаа адил олны анхааралд өртөж амжаагүй байгаа боловч аавынх нь инстаграмын постуудаас спортлог болох нь тод харагддаг.

21 настай Систин нь Сталлонегийн 2 дахь охин. Ээж нь залуудаа загвар өмсөгч байсны нэгэн адил загварын бизнест ажиллах хүсэлтэй төдийгүй IMG models-агентлагтай гэрээ байгуулсан, Инез ван Ламсвеерде, Винуд Матадин зэрэг алдартай гэрэл зурагчдын дурангийн өмнө авьяас чадлаа үзүүлж байсан нэгэн юм. Vogue сэтгүүл түүнийг загварын ертөнцөд гэрэлтэх ирээдүйн бас нэг од хэмээн нэрлэсэн байдаг.

Женнифер Флавин нь Сталлонегийн гурав дахь эхнэр бөгөөд түүнээс 22 насаар дүү, 9 жил хамт амьдарч байгаад 1997 онд  гэр бүл болжээ.

Систин яг л ээжийгээ өвчсөн мэт дуурайсан аж. 

алдарт жүжигчин Sylvester Stallone болон түүний үзэсгэлэнт охид

алдарт жүжигчин Sylvester Stallone болон түүний үзэсгэлэнт охид

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!