Шведүүд амьдралаа илүү хялбарчлах зорилгоор иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх, жолооны карт зэргийг орлох микро чип гарандаа хийлгэж байна

Шведүүд янз бүрийн түлхүүр карт, аяллын карт, банкны карт, цахим түрийвчийг автоматаар орлох микрочипийг гарандаа суулгаж байна. Тухайлбал микрочип суулгаснаар зөвхөн гараа ойртуулаад машинаа нээж, гэр, оффисын хаалгаа онгойлгож, фитнесийн үйлчилгээгээ авч болно.

Шведэд хүмүүс түлхүүр, аяллын карт, банкны карт, цахим түрийвч зэргийг орлох микро чипийг гарандаа хийлгэх болжээ.

Энэхүү биед суулгах жижиг чипийн сайжруулалтыг 15 жилийн турш хийж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүмүүс хийлгэх нь түгээмэл болж байна. Үүнийг эрхий хуруу, долоовор хуруу хоёрын дунд байрлуулдаг ба хийж буй компани нь яаралтай тусламжийн үед холбоо барих хаяг, сошиал хаягуудыг хадгалдаг тул амьдралыг илүү хялбар болгоно гэдэгт итгэлтэйгээр хэлж байна. Өнгөрсөн жил зуун хүнд чипийг суулгаж байсан бол 2021 оны байдлаар маш ихээр нэмэгдэж 4000 гаруй хүнд уг чипийг суулгажээ.

Радио давтамжийг тодорхойлох технологи RFID суурилсан чип

Цагаан будаа шиг жижигхэн хэмжээтэй уг чип нь 180$-н үнэтэй. Wisconsin мужид байрладаг цөөн хэдэн компаниуд ажилчдадаа энэ үйлчилгээг хийлгэхийг санал болгодог болжээ. GPS tracker байхгүй ч уг чипийг суулгасан хүмүүсийн мэдээллийг хэн нэгэн нь гарыг нь зүсэх гэх мэтээр авахгүй л бол бусдаар хулгайлах боломжгүй.

Рентген зураг дээр хэрхэн харагдах вэ?

Эрдэмтэд энэхүү чипийг шинэ дижитал эринд шилжих үеийн эхлэлийн үүд хаалгыг Шведчүүд хийж байна гэж үзэж байгаа бол зарим хүмүүс чипэнд агуулагдах хувийн мэдээлэл нууц байх баталгаа байхгүй хэмээн шүүмжилж байна.

2020 онд зуу гаруй хүн л энэ чипийг суулгасан ч одоогоор 4000 гаруй хүн болж нэмэгджээ.

Бүх технологийн нэгэн адил суулгасан микро чип нь давуу болон сул талуудтай.

Давуу тал: Хүмүүсийг танихад илүү хялбар, олон тооны байгууллагын аюулгүй байдал нэмэгдэж эд зүйлсийн алдагдал буурна, сэтгэцийн өвчтэй хүмүүсийг зардал багатай аюулгүй, хянахад төгс тохирно, олон түлхүүр, карт болон бусад зүйлсийг авч явах шаардлагагүй болно.
Сул тал: Байршил хянахгүй тул ямар нэгэн муу зүйл болж гэмт хэрэгтнүүдэд баригдлаа гэхэд мэдээллээ амархан алдана. Хэрэв дахиад шинэ загвар гарлаа гэхэд өмнө нь суулгасан хүмүүс яах вэ? Хуучныгаа авч дахиад шинээр суулгахуу? гэх мэт асуудалтай.

Цагаан будаа шиг жижиг хэмжээтэй уг микрочип 180$ үнэтэй.

Дээрх сул талуудыг үндэслэн цаашдаа уг чип нь олон бэхэлгээ хамгаалалт болон GPS tracker нэмэх төлөвлөгөөтэй гэдгээ мэдэгджээ.
Үүнийг АНУ-д хууль тогтоомжинд үүнийг хууль бус гэж үздэг тул одоо болтол зөвшөөрдөггүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!