Эхнэрээсээ салсан эрийн хойч үеийнхэндээ өгсөн үнэ цэнэтэй 10 зөвлөгөө

Gerald Rogers гэх залуу салсныхаа дараа өөрийн хийсэн алдаануудаа ийнхүү бичжээ. Тэрээр гэр бүлийн харилцаа хичнээн бэрхшээлтэй байсан ч, дараах зүйлсийг уншин харилцаагаа хадгалахын төлөө тэмцэх ёстойг, өөрийн алдааг давтахгүй байхыг зөвлөжээ.” Ингээд түүний зөвлөгөөг хураангуйлан орчуулан хүргэж байна.

1. Өөрийнхөө зүрх сэтгэлийг хамгаал

Өөрөө өөрийгөө хайрлаж, бүхий л зүрх сэтгэлээрээ хорвоо ертөнцийг хайрласан цагт л та хайртай эмэгтэйгээ хайраар дутаахгүй байж чадах билээ. Мэдээж хэрэг таны зүрх сэтгэлд таны эхнэрээс өөр эмэгтэй нэвтрэн орох ёсгүй билээ.

2. Үргэлж болзоонд яв

Хайрттайгаа анх гэрлэж байхдаа түүнийгээ насан туршдаа хайрлаж, хамгаалж явах болно хэмээн амлаж байснаа битгий мартаарай. Эхнэр чинь чамайг л сонгосон учраас түүнийгээ хайрлахдаа хэзээ ч бүү залхуур.

3. Эхнэртэйгээ ярилцаж бай

Хамт байгаа үедээ өөрийнхөө бүх цаг зав, анхаарлаа түүнд зориул. Эхнэртэйгээ байхдаа 100 хувь түүнд анхаарлаа хандуул.

4. Тэнэг юм шиг инээж марзагнахаасаа бүү санаа зов

Байнга чухал царайлах хэрэггүй. Өөрөө ч инээ, эхнэрээ ч инээлгэ. Гэр бүлд инээмсэглэл байхад бүх зүйл сайжрах болно.

5. Үргэлж сайн талуудыг нь олж хар 

Хэрэв та үргэлж сөрөг талууд дээр төвлөрвөл үргэлж л сөрөг зүйлийг сэтгэлдээ мэдэрсээр байх болно. Харин түүнийхээ сайн талуудыг олж харан үнэлж чадах юм бол энэ хорвоо дээрх хамгийн азтай залуу болж чадах юм. 

6. Эхнэрийнхээ өмнө өөрийнхөөрөө бай

Гэр бүл гэдэг итгэлцэл дээр тогтдог. Сэтгэл зүрхээ нээж юу ч болсон харилцан ойлголцдог байх нь чухал. Өөрийнхөө сайн муу бүх талыг харуулж байж итгэлцэл үүсдэг.

7. Мөнгөнд бүү санаа зов

Мөнгө бол тоглоом л гэсэн үг. Эхнэр нөхөр хоёр нэг баг болоод тоглоомонд хожиход л болно. Нэг багийн хүмүүс хоорондоо хэрэлдлээ гээд хэзээ ч амжилтанд хүрэхгүй.

8. Хамтдаа өсч хөгж

Хамтын зорилготой бол. Тэрхүү зорилго руугаа хамтдаа тэмүүл. Тэгснээр хэн хэн нь өсөн дээшлэх болно.

9. Гомдолуудаа мартаж, өршөөж уучилж сур

Өнгөрсөнд гаргасан алдаануудыг санах нь ирээдүйг аз жаргалгүй болгодог. Өршөөл уучлал л үүнээс авардаг.

10. Өдөр бүр хайрла.

Энэ л зүйл бүхнийг өөрчилөх чадвартай ганц зүйл юм. Хайрыг сонгон, хайрыг дээдлэн хайртай байснаар бүхнийг ялж аз жаргалтай болдог. Хайр тэвчээртэй байдаг. Гэрлэлт бол зүгээр нэг хамтын амьдрал биш байнгын зүтгэл шаарддаг ажил юм. Өдөр бүр хуучирсан тоосгыг шинээр солих адил ажилла. Хоорондын харилцаан дээр гэр бүлийн аз жаргал тогтдог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!