МУГЖ С.Ганзоригийн гэр бүл гурван ихэр хүүхэдтэй болжээ

Гавьяат жүжигчин С.Ганзоригийн гэр бүл гурван ихэр хүүхдээ өлгийдөн авчээ. Ихрүүд хоёр охин, нэг хүү төрсөн аж. 

Тээврийн жолоочоос ажлын гараагаа эхэлсэн ч тэрбээр өөрийн сонирхолдоо хөтлөгдөн дуучин болсон гэдэг. С.Ганзоригийн фенүүд нь түүнийг “Ган хоолойт” гэж өргөмжилдөг билээ.

Гавьяат жүжигчин С.Ганзориг “Богд хаан уул”, “Ардын дуу шиг амраг”, “Миний нутгийн бараа” зэрэг сэтгэлд хоногшсон олон бүтээлийг дуулж, олны хүртээл болгосон. 

Тэрбээр анхны эхнэрээсээ хоёр хүүхэдтэй бол удаах эхнэр нь ийн гурван ихэр төрүүлснээр, таван хүүхдийн аав болжээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!